-19.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Улс төр

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд...

Хайлааст орчмыг орон сууцжуулах, дэд бүтэц, эрчим хүчний төлөвлөлтийг хийж, танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн...

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн...

А.Нарантуяа: Киргиз Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хорио цээргүй боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн албаны дарга...

Банкуудын ногоон санхүүжилтийн туршлагаас Киргиз улс суралцана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалын үеэр Монголын банкны холбоо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Киргизийнбанкны холбоо нь тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох зорилготой гурвалсан санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд, Монгол, Киргиз хоёр улсын банкны холбоод, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо, гишүүн байгууллагуудынүр дүнтэй харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан...

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар /2023.02.22/ “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад уригдан оролцлоо. Тэрбээр “Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн илтгэл тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын дарга Г.Занданшатар,  дэлхийн улс орнуудын нөхцөл байдал хэрхэн хувьсаж буй тухай болон Монгол Улс гадаад ертөнцийн энэхүү өөрчлөлтөд хэрхэн зохицон өөрчлөгдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Мөн  манай улс  өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнслэн, цэгцрэх...

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний...

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт...

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймагт ажиллалаа

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ.

Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71%
1kmh
40%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-19 °
Дав
-21 °
Мяг
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ