-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Улс төр

Х.Баттулга: Монгол өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй...

Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ

Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо. Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах...

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Хэлэлцээрийн...

М.Ичинноров: Бүх насаар нь хорих ял бол цаазын ялнаас илүү том ял

Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Цаазын ялыг сэргээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ. Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд...

Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэргийг цаашлаад бүр зогсоох гэнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав....

Ардчилсан намын бүлэг  хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.11.29/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд  хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд...

Словакийн Шадар сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин хүндэт зочныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Мөн найрсаг харилцаа, хамтын...

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө “Мах маркет”,...

АН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөнө

Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөн ирэх сарын 6-9-ний хооронд болно. Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн өдрүүдтэй холбогдуулан Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох аж. Уг үйл ажиллагаа нь Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээний ажлуудын нэг аж.

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа. Ард...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Бям
-16 °
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-13 °
Лха
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ