Ерөнхий сайд Ц.Нямдоржийг Хятадын тагнуул мөн эсэхт хариулт өг гэв
Өнөөдөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдад асуулга тавьж байна. ХЗДХ-н сайд Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн,. Мөн Хятад Улсын тагнуулч мөн эсэх асуудлаар хариулт өг" хэмээлээ. Түүнийг ийнхүү үг хэлж дуусах үед ХЗДХ-н сайд Ц.Нямдорж ихэд бухимдаж, "микрофоныг нь хаагаач" гээд чуулганы танхимд баггүй шуугиан дэгдээгээд авлаа.
Дүрс...
Банкны тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ хуулийг яаран оруулж ирж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөр арилжааны 13 банкинд шалгалт хийсэн. Үүний дүнг сонсох ёстой. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бүгдийг эхнээс нь хийх хэрэгтэй. Хуулийн төслөөр банк...
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтад авахыг хүсчээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Тодруулбал тус албан бичигт "ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14:00 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхдаа "Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж заналхийлсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан болно. Иймд миний бие болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл...
НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Мөн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, тулгарч байгаа зарим асуудлын талаар товч танилцууллаа.
Эдийн засаг, нийгэм, байгаль...
Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх болсноо албан ёсоор өнөөдөр зарлалаа. Энэ сарын 20-22-нд улс төрийн ууган хүчин МАН-ын XXVIII их хурлаа хийхээр товлосон бөгөөд намын даргад өрсөлдөх эрхмүүд ил, далдуур өөрсдийн санаа, санаархлаа илэрхийлэх болсон.
Тэдний нэг нь эрхэм гишүүн Д.Хаянхярваа юм. Түүний тухай хэвлэлээр, "М.Энхболд намын даргын суудал, өөрийн ажлын халаагаа түүнд өгөх хүсэлтэй байна” хэмээн бичиж байсан нь өнөөдөр ийнхүү батлагдаж байх...
Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр талууд ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаад санал нэгдлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Япон...
Ц.Нямдорж: Л.Болдын асуудал нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо
УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар тайлбар авахад гишүүд нэлээд маргалдав. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн нь Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гээд мэдэгдчихлээ. Тиймээс энэ асуудлын учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв. Гэвч УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол...
Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 51.3 ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан,...
Нээлттэй сонсгол явуулах ажлын хэсгийг О.Содбилэг ахална
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүдээс санаачилсан Нээлттэй сонсгол явуулах байнгын хорооны ажлын хэсэг байгуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр санал гаргасан юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд дээрх сонсголыг явуулах эрхтэй.
Тиймээс дээрх...
500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
71%
1kmh
0%
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-11
°
Мяг
-13
°
Лха
-9
°
- Advertisement -









































