-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Улс төр

У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино...

Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүл болон бусад асуудлаарх УИХ-д ирсэн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж,...

Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одон хүртэх эрхмээр зарлалаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг...

Б.Хурцыг асуудлаар нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын 21 гишүүн дэмжжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулаад, УИХ-ын  нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өгчээ. Энэ талаараа тэрбээр "Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т  “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий....

Өнөөдөр элчин сайд нарын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Өнгөрсөн хаврын чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц, ХБНГУ-д суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь АНУ-д суух...

Аймаг бүрт долоон тэрбум төгрөг төсөвлөсөн гэв

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2018 оны төсвийг баталсан. Тэгвэл төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ өны төсвийн орлогыг Сангийн яам 7.2 их наяд гэж тооцсон бол зарлагыг 9.9 их наяд, алдагдал нь 2.7 их наяд байхаар тооцжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх бол боловсролын салбарт хамгийн...

УИХ 2018 оны төсвийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх...

Гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүд 50 мянган төгрөгийн цалингаа авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал: 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50.0 мянган төгрөг 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс...

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буунгуутаа БНСУ-д суух элчин сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганыг хүлээж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийгээд амжсан. Ингэхдээ Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” хэмээсэн. Мөн "Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд...

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ажлын нэг өдөр ...

 Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа сайдын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжилсан юм. Төрийн албаны ажил өглөөний 8.30 цагаас албан ёсоор эхэлдэг бол өнгөрсөн баасан гаригийн 8.00 цагт Гадаад харилцааны яамны ажил хэдийнэ эхэлсэн байв. Хамгийн эхэнд Технологи, инновацийн судалгаа, мэдээллийн зөвлөл байгуулах тухай ажлын хэсгийн хуралдаан болсон бөгөөд тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар болон Төрийн захиргааны удирдлагын газрын захирлуудтай...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
71%
1kmh
92%
Бям
-16 °
Ням
-12 °
Дав
-12 °
Мяг
-13 °
Лха
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ