Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн мөн ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.17/ хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Бүх сайд нарыг "давхар дээл"-тэй УИХ-ын...
Х.Баттулга: Бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна.
Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:
“Чуулганы төлөөлөгчид эрхэм багш нар аа,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд энэ...
Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа гэв
Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.
Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг...
Элчин сайдын томилгооноос үүдэж 15 сайдын нэрсийг гацаажээ
У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцэслэгдэж, Ерөнхийлөгчид өргөн барьсан ч тодорхойгүй байдалд ороод байна. Тодруулбал, сайд нарын нэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөхөөр хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас эдгээр 15 сайд ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй гэсэн хариу өгсөн ч асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгч гацаасан нь хэд хэдэн шалтгаантай бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон Р.Бурмааг ҮХЦ-ийн...
Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой танилцана
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.
Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна....
Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод...
Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн...
Азийн хөгжлийн банк 600 сая ам.долларын зээл олгохоос 250 саяын санхүүжилт нь хийгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж...
АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ
МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайдад:
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга...
Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах захирамжаа Ерөнхийлөгч хүчингүй болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.
Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
70%
2kmh
40%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -











































