Хууль зөрчиж буй сайдууддаа хариуцлага тооцохыг Ерөнхиий сайд У.Хүрэлсүхээс дахин шаардлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.30/ ээлжит хуралдаанаа хийж үндсэн хоёр асуудлуудлууды хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлчдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг шаардав
Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан, чагнасан тухай асуудал нийгмийн сүлжээнд цацагдаж, уг асуудлаар Хууль зүйн сайд өөрийн байр сууриаг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн....
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална
“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.
Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага...
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.
Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.
Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг өнөөдөр хүлээж авч уулзлаа.
Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн 2015...
Шадар сайд ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авав
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.04.25) хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын...
Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.
Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар:
Боловсрол:
1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль
1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч
2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр
2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр
Ажлын туршлага:
Монголын...
Ерөнхийлөгч гурван генералын цолыг хураах зарлиг гаргалаа
Жил бүрийн дөрөвүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой энэ сарын 27-нд буюу нөгөөдөр болно. Уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар болсон байгаа юм.
Тэгвэл генералын өдрийг угтаж гурван генералын цолыг хураах зарлигийг Монгол...
Наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчдын багийг сонгон шалгаруулна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг Зохион байгуулах Үндэсний хорооны хуралд тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.
Зохион байгуулах Үндэсний хороо нь Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сур, Шагайн харваа, Төрийн ёслол, үйлчилгээ, Урлаг соёлын арга хэмжээ, Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээ, Хэв журам, Хэвлэл мэдээлэл сурталчилгааны гэсэн есөн салбар хороотой байх бөгөөд хурлаар салбар хороодын...
"Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн өргөөг улсад авч, ёс зүйгүй бөхчүүдэд хариуцлага тооцно"
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.
Албан бичгийн хувийг:
Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат
Дархан аварга Г.Өсөхбаяр
“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан...
З.Энхболд: АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг иргэдийн саналаар тодруулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:
“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
0%
Пүр
-15
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-18
°
Дав
-23
°
- Advertisement -







































