-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Улс төр

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга замыг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тодруулбал,...

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж,...

НҮБ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов. Ерөнхий сайд...

Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов. Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй...

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.  Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг...

Засгийн газрын хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай, Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай, “2026 онд...

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын...

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ. Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд...

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэхдээ, -"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсөв батлагдсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд...

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох мэдээллийг нэгтгүүлж, өмчийн харилцаанд нэвтрүүлж ашиглах, сургалт зохион байгуулах болон системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн болон оролцоотой бүх хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, үйл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
71%
1kmh
2%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-22 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ