-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Улс төр

Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Н.Учралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл,...

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Зөвшилцөх саналд:

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес...

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, С.Наранцогтыг томилсон бөгөөд тэрбээр тамгаа гардав. С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн, МУИС-ийн Физик, математикийн сургуулийг физикч, математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд докторын...

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.  Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т, 25.1.2-т заасныг үндэслэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн зарим зүйл, заалтыг...

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

"Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн...

Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо.  Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбалтөрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн...

“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүд Монгол Улсад нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишгээр мэргэжлийн түвшинд хүртээмжтэй бус байгаагаас...

ЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлон, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголын тайланг танилцуулсан юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
0%
Пүр
-15 °
Баа
-14 °
Бям
-12 °
Ням
-18 °
Дав
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ