-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Улс төр

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.16) 10.00 цагт Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг...

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх саналыг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.     Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөдөр Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэвч иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулж, өмчийн халдашгүй байдлыг хангасан, аж ахуйн үйл ажиллагаанд...

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр байгуулж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5...

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга замыг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тодруулбал,...

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж,...

НҮБ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов. Ерөнхий сайд...

Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов. Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй...

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занднаншатар Албан даалгавар гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.  Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулж төсвийг хуваарилан зарцуулахдаа үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, хэмнэлтийн горимыг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
0%
Пүр
-15 °
Баа
-14 °
Бям
-12 °
Ням
-18 °
Дав
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ