-18.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Улс төр

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй.  Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар  таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол...

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.  “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө...

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын нөөцийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрынээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн бүрдэлт, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-Овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд,...

Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.04) УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цагдаагийн байгууллагын удирдлагыг тодорхой хугацаагаар томилдог, чөлөөлдөг зохицуулалтыг бий болгох, удирдах албан тушаалтныг тогтоосон хугацаанаас өмнө чөлөөлөх зохицуулалтыг оруулжээ. Мөн байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, гэмт...

Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардууллаа. Сүүлийн жилүүдэд...

Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийн хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн...

Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.  “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын...

2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлахаар тогтжээ. Боловсролын сайд П.Наранбаяр энэ тухайд “Засгийн газраас гаргасан уг шийдвэр нь УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын багц хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд онцгой түлхэц үзүүлнэ. Хамгийн гол нь, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох болно. Өнөөгийн тооцооллоор, 2030 он гэхэд улсын хэмжээнд 88 мянган хүүхэд шинээр мэндэлнэ....

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.28)  өргөн мэдүүллээ. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төсөл Тавантолгойн ЦС, Эгийн голын УЦС байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
65%
1kmh
0%
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-11 °
Ням
-17 °
Дав
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ