-28.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Улс төр

Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад айлчилж байна

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.

Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын...

Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мутлак А.М.Альтувимер Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.  Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал солилцлоо. Мөн НҮБ болон олон...

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчиллөө

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг "Эрдэнэс критикал минералс" төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа. Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Эрдэнэс критикал минералс" Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол...

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа

Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж, Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар санал солилцлоо. Мөн түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгох ногдол ашгийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг, Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлт, Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Нийт 32 асуудал хэлэлцэх болон танилцахаар товд багтжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,  “Эрхэм монголчууд аа, Эрхэм олон...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
1kmh
0%
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-12 °
Ням
-20 °
Дав
-21 °
- Advertisement -

Шинэ мэдээ