-16.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

АТГ: С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкин дахь хөрөнгийг битүүмжилсэн

Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна.

У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ. Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн...

С.Эрдэнэ тушаал гаргаж, С.Баярцогтыг намаасаа хөөлөө

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийж Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-аас хөөснөө илэрхийллээ. АН-ын удирдлагууд хурал хийж Швецарь улсын шүүхийн байгууллагаас Сангийн сайд асан С.Баярцогтыг Рио Тинто компаниас 10 сая ам доллар авсныг мэдээлээд, Монгол Улсын эрх ашгийг илэрхий зөрчсөн гэж үзэж АН-аас хөөжээ. Ингээд дээрх хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай...

Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол цэргийн өдрөөр зэвсэгт хүчний 089 дүгээр ангийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, албан хаагчид аа, Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, Та бүхэнд Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 089 дүгээр анги үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын...

Ерөнхийлөгч Төв аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтсан юм. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцаж, тус аймгийн нутагт хэрэгжиж буй Шинэ нисэх онгоцны буудал зэрэг төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, мөн дагуул хот гэж нэрлэгдэж байгаа “Майдар” төслийн талаар ярилцсан юм. Мөн иргэдтэй уулзах үеэрээ Төв аймагт дэд бүтэц хангалттай хөгжсөн...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр бүхий тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн...

МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хариу захидал ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ, Монголын сайхан эмэгтэйчүүд ээ, Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол...

С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ? -Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
71%
5kmh
40%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ