Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх...
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн...
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна
“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна.
Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцож байна....
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав.
Г.Занданшатар: Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна
Өнөөдөр /2023.07.09/ Монголын эдийн засгийн форум-2023 эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн итгэлийг тавьсан юм. Тэрбээр, энэ удаагийн эдийн засгийн чуулганыг “Монголд Тавтай Морил” уриан дор Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Мөн хоёрхон хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулган өндөрлөсний дараа тохиож байна. Өнгөрсөн энэ хаврын чуулган бүхэлдээ шинэ дэвшилтэт үзэл санаагаар жигүүрлэсэн прогрессив реформын буюу шинэчлэлийн...
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Энэтхэгийн талтай төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д өчигдөр бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Парламентын даргын айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн байгууллагынханд үүрэг өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв.
Ерөнхийлөгч Улсын...
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.07.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах,...
Г.Занданшатар: Эрх зүйн томоохон реформ хийсэн шинэчлэлийн чуулган болж чадлаа гэж дүгнэж байна
Монгол Улсын Их хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, 200 шахам хууль, УИХ-ын 65 тогтоол...
Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад парламентуудаас хүчин чармайлт гаргаж, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь “оюун санааны” нандин хэлхээ...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-20
°
Лха
-16
°
Пүр
-15
°
- Advertisement -










































