Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Парламентын Доод танхим Лок Сабха-гийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзав.
Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү...
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.07) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан,...
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид (2023.07.06) өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент...
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023 оны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм.
Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын...
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оролцуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.07.04) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа...
Г.Занданшатар: Шүүхийн сахилгын хороо ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлэлийг сонсож ажиллах хэрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.04) Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байгаа юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг...
УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сангийн Ерөнхийлөгч Лорел И.Миллерыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.03) Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллерыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Лорел И.Миллерт Азийн сангийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Тэрбээр, 1990 оноос...
Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв
Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын...
АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.
Нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайн төв хэсэгт байрлах Хятадын Ардын баатруудын хөшөөг 1958 онд босгосон бөгөөд шинэ Хятад улсыг байгуулах, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-20
°
Лха
-16
°
Пүр
-15
°
- Advertisement -










































