-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Ерөнхийлөгч ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын...

Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн...

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Ерөнхий сайд соёл урлагийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа соёл урлагийн салбарынхантай хийв. Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн...

Дөрвөн тусгай сангийн мэдээллийг ил болголоо

Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд, хуулиар нээлттэй болгох боломжтой 4 тусгай сан болон дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг shilen.gov.mn сайтад холбон, танилцуулж байна. Тодруулбал, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн мэдээлэл багтжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн зарим мэдээлэл дутуу байгаа учир лхагва гарагт ил болгох юм.

У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна. Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд...

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.  Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны...

Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа, Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд...

Засгийн газрын 25 сангаас 14-ийнх нь мэдээллийг ил болголоо

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд shilen.gov.mn сайтад шинээр байршуулсан сангуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад дахь иргэдэд туслах сангийн мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар байршуулсан болохыг салбарын сайд хэллээ. Мөн ирэх долоо...

УИХ-ын дарга Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-28-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.26/ албан ёсоор нээлээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
1kmh
40%
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ