Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй....
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны...
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.05.25) Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны...
УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг эхний ээлжинд арилгаж, суурийг нэмэгдүүлнэ
Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг...
Монгол Улсын Ерөнхийлөгч ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өссөн
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын эдийн засаг оны эхний нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн” болохыг хэллээ.
Тэрбээр энэхүү мэдээллийнхээ үеэр хэлэхдээ, "Валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс үзэхэд, манай улсын валютын нөөц тогтвортой, байнга өссөн дүр зурагтай байна. Эдийн засаг өсөхөд гадаад эрэлт ихээхэн нөлөө үзүүлж буй. Нүүрс олборлолт 3.3 дахин...
Ерөнхий сайд тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд...
Тусгай сангуудаас есийнх нь мэдээллийг ил болголоо
Засгийн газраас хэрэгжүүлж буй т “Ш” ажиллагааны хүрээнд улсын 25 тусгай сангаас есийнх нь мэдээллийг ил болгоод байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Тус сайтад нийслэлийн газар олголтын 20 жилийн архив, тусгай зөвшөөрлийн 15 мянган мэдээлэл, төрийн өмчийн болон ЖДҮХСан, ХААДС-гийн мэдээллийг байршуулаад байгаа. Эндээс аль Засаг даргын үед хаана, ямар газрын зөвшөөрөл олгосноос эхлээд дархан цаазат газрыг хэн газар...
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй...
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв.
Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
2kmh
40%
Дав
-20
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-14
°
Баа
-11
°
- Advertisement -










































