-16.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо

Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо. Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээршийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймагт байрлах Малын удмын сангийн үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэн болон тус аймаг дахь “Улаанбаатар гурил ХК-д ажиллалаа. МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД 9,641 ТОЛГОЙ МАЛ, АМЬТАН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА Малын удмын сангийн үндэсний төв 2022 онд дотооддоо 22 мянган...

УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа.  Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал...

Намууд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм.

Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчиддоо танилцуулах уулзалтыг хийсэн. Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжлэж загнах нь их байсан бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон гэмт хэргийн агуулга бүхий мэдээ мэдээллийн үнэн худлыг тодруулах нь их байжээ. Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга...

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Петро дачин Тамсаг” ХХК болон “Дошен газрын тос Монгол” ХХК-ийн газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Г.Занданшатар: Импортоос хэт хараат эмзэг эдийн засагтай байгаа энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэгийг зохион байгуулж буй. Цуврал хэлэлцүүлгийн хүрээд Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь”...

МАН: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл дээр АН, ХҮН-ын гишүүдтэй зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүд 7 хоногийн хугацаанд тойрогтоо ажилласан юм. Ингэхэд орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван асуудлыг онцолсон байна. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоорявуулахыг иргэд дэмжсэн тул уг тогтолцооны...

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж...

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр болно. Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус 10 цагаас хуралдах юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тойргийнхоо иргэд сонгогчдод уг төсөлтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх үүрэг чиглэл өгсөн. Иймд өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд хуралдаагүй юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
71%
5kmh
40%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ