Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв. Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд...
Г.Занданшатар: Иргэд гишүүдийн тоог 152 биш, 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой гэсэн саналтай байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонслоо.
Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн тухайд дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй саналтай байна. Харин 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг...
Ирэх онд эдийн засаг 6.5 хувиар өсөж, инфляц 8 хувьд хүрч тогтворжих тооцоо хийжээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан (2023.05.15) гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр 12 цаг 13 минутад эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор энэ...
Газар олголтын талаарх 20 жилийн мэдээллийг ил тод болголоо
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.
Тус сайтад 2000 оны нэгдүгээр сарын нэгнээс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны буюу хорин жилийн мэдээллийг ил болгож байна. Нийслэлийн Засаг дарга нар газрыг хэзээ, хэнд, хаана, хэдий хэмжээгээр, ямар зориулалтаар олгосон талаарх баримтууд байгаа. Үүнд газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбай,...
Г.Занданшатар: УИХ ойрын үед төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар 5 дугаар сарын 13-нд Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ....
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов гарлаа.
Товд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг багтсан байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийг тус төслийн талаар иргэд сонгогчдын саналыг авч, тэдний үзэл бодол,...
Өвөрхангай аймаг Хууль, тогтоомж сурталчлах төвтэй боллоо
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2023.05.13/ Өвөрхангай аймагт ажиллаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратегийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол...
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна
УИХ-ын чуулганы тавдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж,...
УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өнөөдөр (2023.05.10) уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.
Тэрбээр ярианыхаа эхэнд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Авлигатай тэмцэх болон улстөрийн намын тогтолцоог шинэчлэх багц...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
2kmh
40%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-14
°
Баа
-12
°
- Advertisement -










































