-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Зам тээврийн хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулж, түгжрэл бууруулахад RFID системийг ашиглах ёстой

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт ИЦББХ-ны дарга Э.Батшугар өчигдөр ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд...

Унгарын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар  Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло  тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2023.05.04) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад...

Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар...

Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ

Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн...

Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна

 “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан...

Д.Амарбаясгалан: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 152 гишүүн сонгогддог байх нь оновчтой

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг УИХ нэг танхимтай байх ба гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр...

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.05.03) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг...

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж...

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар...

Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.02) Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
3kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ