Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын...
У.Хүрэлсүх: “Эрүүл хүн, эрүүл гэр бүл, эрүүл хамт олон”-ы төлөө үндэстнээрээ сэтгэлгээний өөрчлөлт хийе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм.
Хөдөлгөөн нь “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй.
Энэ хүрээнд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг...
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэв
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы (2023.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг хойшлуулав. Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.
Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний...
Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ
Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.
Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай...
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн үдлээ.
Спикер өнөөдрөөс гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгож байхыг үүрэгдлээ
УИХ-ын пүрэв гарагийн /2023.04.27/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ээр эхлүүлэв.
Үргэлжүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
Куба, Япон, Солонгос, Канадад суух Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар,
Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын 368.7 сая ам.долларыг ирэх сард бүрэн барагдуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан гадаад өрийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн байна.
Танилцуулгын хүрээнд салбарын сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Өнгөрсөн оны есдүгээр сард 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байдалтай байсан. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын чанартай үйл ажиллагааны хүрээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өрийн дүн эерэг болж, дефолт...
Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг...
Харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдийг шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.
БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.
Гавьяаны загалмайн алтан одонгоор:
Зэвсэгт хүчний Жанжин...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
56%
0kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -










































