БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн...
МАН-ын бүлэг: Цалин нэмэх ажлын хэсгийг Д.Амарбаясгалан сайд ахална
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсжээ.
Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хийсэн цаг үеийн мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын хүрээнд бүлгээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд "Хүнсний хувьсгал" санаачилгын хүрээнд олгож байгаа зээл, хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын үнийг...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.24) Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг хатагтай К.Смитийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Австралийн Холбооны Улс нь Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түнш болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр,...
Н.Учрал: ЖДҮ хөгжүүлэх сангийн 221.3 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр хэвлэлийнхэнд shilen.gov.mn сайтад шинээр ямар мэдээлэл байршуулсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих гол сан бол ХААДС юм. Тиймээс тус сангийн зээлийн мэдээллийг нэмж байршууллаа. Одоогийн байдлаар, 8999 зээлийн мэдээллийг ил болгоход 169.7 тэрбум төгрөгийн авлага нэмэгдсэн байдалтай байна. Тус сангийн мэдээллийг ил болгосноор хойш өмнөх 14 хоногийн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ.
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчидтай уулзав.
Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэр бээр тус төвийн Хүүхэд, нярайн клиникт нэн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгав
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд баталлаа.
Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж буй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил...
“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо
Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцохдоо Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко...
2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав.
Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-14
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -










































