Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 187 хүнийг ажлаас чөлөөлсөн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны явцын талаар мэдээлэл хийсэн байна.
Тэрбээр энэ тухайд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Тус ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой. Одоогийн байдлаар, 1343 албан байгууллага ЗГХЭГ-т мэдээллээ ирүүлээд байна. Үүнээс 183 байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй гэсэн тайлбар мэдээлэл ирүүлсэн. 4220 зөрчилтэй холбогдуулж 187 хүнийг...
ХЭК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд...
Х.Нямбаатар: С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Салбарын сайд энэ тухайд "УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг агсаны амь насыг улстөрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдон, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас улсын Дээд шүүхээс...
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогч, гавьяат хуульч, академич, судлаач нарыг ажлын хэсэгт орж ажиллахыг урив
Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.18) хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын...
МАН: Хоёр сонгуульд дараалан оролцоогүй намыг идэвхгүй байдал руу шилжүүлдэг болно
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухайд “Сүүлийн 20-иод жилд анх удаа ийм томоохон хэмжээний төсөл орж ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангах чиг үүрэгтэйн хувьд уг хуулийг...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр...
Н.Учрал: Ашигт малтмалын лиценз эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийн цалинг ил болголоо
Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжиж буй “Шил” ажиллагааны өнөөгийн явцын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэхүү мэдээлэлдээ "Өнөөдрийн байдлаар, ашигт малтмалын ордтой холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээс үл хамааран shilen.gov.mn сайтад 100 хувь нээлттэй байдлаар байршууллаа. Нийт 6.1 сая га газарт хайгуулын болон ашиглалтын...
"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч байна
Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д иргэдийн саналыг авч эхэллээ.
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их...
Б.Баттөмөр гишүүн Оюу толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад асуулга тавив
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Оюутолгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрхүү асуулгадаа, Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэс, алтны уурхайтай болж, олон улсын зах зээлд...
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2023.04.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана", “Намын дотоод зохион байгуулалт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
70%
3kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-14
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -










































