-28.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 29, 2025

Улс төр

Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.04.04) Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх...

Д.Тогтохсүрэн: Бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлдэг байдлыг таслан зогсоохыг үүрэг болгосон

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тус бүлэг эхлээд бүлгийн дэд даргыг сонгох тухай, удаад нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж буй ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон байна. Тэдгээр асуудлын тухайд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг анхны дүрмээрээ...

Уул уурхайг аж үйлдвэржилттэй хослуулахыг Ерөнхий сайд уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр ‘Өглөөний уулзалт’ хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өнөөдөр уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг...

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатай

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав.  Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг.Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн...

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.31) нэгдсэн хуралдаан 52.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 07 минутад эхэлж, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг...

Монгол, Францын парламент, тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.03.31) Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ой 2023 онд тохиох боловч манай хоёр улс нэн эртний түүхэн харилцаатайг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаад,...

Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.03.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлсэн. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 01 дүгээр 16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон...

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан "Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эрүүл энхийн манаанд үнэнчээр зүтгэж яваа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэлээ. Монгол Улс  вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж зорилтот бүлгийн 92 хувь нь II тунд, 53...

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэн, тэдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжсэн юм. Мөн шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дээрх...

МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авав

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Тус хуралдаанаас 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжсэн юм. Уг шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг хүлээж авахаар тогтсон байна. Тус хуралдаанд нийт 46 гишүүн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
0kmh
8%
Мяг
-18 °
Лха
-15 °
Пүр
-15 °
Баа
-13 °
Бям
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ