-25.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 21, 2025

Улс төр

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, энэхүү түүхэн ойн жил Элчин сайд Итгэмжлэх...

Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргана.Үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын...

Шадар сайд Т.Доржханд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг өнөөдөр хүлээн авч уулзлааМонгол Улсын найдвартай хамтрагч, дэмжигч байгууллага байж ирсэн Дэлхийн банканд Шадар сайд талархал илэрхийлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд бий болсон Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх, эдийн засгийн реформыг эхлүүлэх болохыг суурин төлөөлөгчид танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулахаар тогтлоо

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргасан. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ. Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар...

Дэлхийн улс орнуудын манлайлагч эмэгтэйчүүд чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтад дэлхийн 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож...

Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ. Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус тус үг...

Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна

Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд төрийн...

Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
64%
2kmh
0%
Дав
-10 °
Мяг
-18 °
Лха
-19 °
Пүр
-16 °
Баа
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ