-21.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Улс төр

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа боллоо. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурав.  Хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь танай компани Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж...

Ерөнхий сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралд оролцож, Киргиз Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.  Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол...

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд: “Монгол Улсын Эдийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны улсын төсвөөр хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа,Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа...

ЕБС-ийн сурагчид ирэх сарын 6-наас долоо хоног амарна

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-нд эхэлнэ. БШУ-ы сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. ЕБС-ийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэн 11 дүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна. Сурагчид...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг...

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.10.18) болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг...

У.Хүрэлсүх: Монгол Улс ногоон хөрөнгө оруулагчид, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож,...

Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болно. Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
71%
0kmh
40%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ