Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа
УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу өрнөж буй УИХ-ын асуулгын цагаар парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултаар Асуулгын цаг эхэллээ....
“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа
УИХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэн хүлээн авлаа.
Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний 74.5 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ “Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг...
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралдаанаар Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зурах тухай, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай, Бүтээгдэхүүн...
Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Стратегийн ордуудын...
Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг дамжууллаа.
Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ....
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы 2025 оны есдүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх...
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.19) Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго...
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.
Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл...
Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Хүн төрөлхтний амьдралд хүнд сорилт үргэлжилж байна. Цар тахлын хар сүүдэр бүрэн арилаагүй. Дэлхийн дэг журам ганхаж, цаг төр үймээнтэй байна. “Төмөр хөшиг” дахин татагдаж, уур амьсгал эрс өөрчлөгдөж, дэлхий нийтээр ган гачиг,...
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээлээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон улсын ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байгааг онцлов. Тухайлбал, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
0%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-15
°
- Advertisement -











































