Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр (2017.06.02) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр (2017.06.01) Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах тухай баримт бичиг байгууллаа. Ингэснээр Дулааны IV цахилгаан...
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай нягт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны...
Ц.Цогзолмаа, Т.Ганди нарын нэгийг БСШУC-ын сайдад дэвшүүлнэ
ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан юм.
Мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа....
БНСУ-ын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нар өнөөдөр (2017.06.02) “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулагч Ум Ён тэргүүтэй бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа БНСУ-ын Шадар сайд асан ноён Ум Ён, “Кореа саммит” байгууллагын захирал Пак Бон Кью нарт талархал илэрхийлээд форум амжилттай болж, хоёр орны бизнес эрхлэгчид шинээр хамтран ажиллах эхлэлээ тавьж...
П.Сэргэлэн: ОХУ-тай мал эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна
2017 оны зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцож байна.
Чуулга уулзалттай зэрэгцэн Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгийг байгууллаа. Монгол улсын Хүнс хөдөө аж...
Япон улсаас олгох 850 сая ам.доллараар санхүүжилт үргэлжилнэ
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсыг чиглэх санхүүгийн урсгал эрс нэмэгдэж байна.
Монгол Улсад ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нийт санхүүжилтийг 5.5 тэрбум ам.доллар байхаар тооцож, баталсан юм. Багц санхүүжилтийн салхийг хагалж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр Монгол Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулан 38.6 сая ам.долларыг ОУВС-гаас Монголбанкинд шилжүүлсэн. Үүгээр зогсохгүй уг...
Өрийн босгыг 2021 онд 60 хувьд барина
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Уг мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн юм. Тэрбээр, "Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан. Эдийн засгийн үзүүлэлт ийн унах болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан. Мөн...
Энэ сарын 9-нд чуулган завсарлана
УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдрөөс түр завсарлуулах чиг барьж байгаа аж. Гишүүдийг энэ сарын 10-24-ий өдрийг хүртэл чөлөөлж орон нутагт томилолтоор ажиллуулахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болох бөгөөд үүнээс өмнө сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллаж намынхаа нэр дэвшигчийг дэмжих ажилтай байх гэнэ.
Гэхдээ одоогоор...
Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ
Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна.
УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.
“Оросын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна”
“ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1, 2-ны өдрүүдэд болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.
Тус эдийн засгийн чуулга уулзалтын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
0%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-18
°
Ням
-15
°
- Advertisement -











































