Энэ сарын 9-нд чуулган завсарлана

УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдрөөс түр завсарлуулах чиг барьж байгаа аж. Гишүүдийг энэ сарын 10-24-ий өдрийг хүртэл чөлөөлж орон нутагт томилолтоор ажиллуулахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болох бөгөөд үүнээс өмнө сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллаж намынхаа нэр дэвшигчийг дэмжих ажилтай байх гэнэ.

Гэхдээ одоогоор чуулганыг түр завсарлуулах тухай УИХ-ын даргын захирамж албан ёсоор гараагүй байна.