УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий” цогцолбортой танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид “Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий” цогцолборт байрлах “Чайна энержи групп”-ийн BIPV(Building Integrated Photo Voltaics) төвд ажиллав.
БНХАУ нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх хүрээнд шинэ дэвшилтэт технологи, инновацид суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож, эрчим хүчний ногоон шилжилтийг хэрэгжүүлж буйгаа танилцууллаа. Тухайлбал, барилгын дээвэр болон фасад нь эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээгээ хангаж эхэлжээ.
2024 оны...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.02.26) Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Ардын Их Хурлын ордонд уулзлаа.
Уулзалтын эхэнд Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Ван Хунин Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг Хятадын тал чухалчилдаг болохыг тэмдэглэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, хоёр улсын ард...
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хууль...
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах,...
Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон...
Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад айлчилж байна
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв.
Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын...
Кувейтийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мутлак А.М.Альтувимер Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал солилцлоо.
Мөн НҮБ болон олон...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
40%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-21
°
Лха
-17
°
- Advertisement -









































