-21.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Улс төр

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны...

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр...

60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа...

Д.Эрдэнэбат:2017 онд улсын өр, татварууд нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгийг  хассан...

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/  хуралдаж, 2018 онд Ардчилсан намын  бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Татваруудын нэмэгдлийг цуцлах хуулийг төсөл санаачлах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ 2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч ...

Татвар, шимтгэл нэмэгдэж, шатахуун үнэд орлоо

2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль, журмуудаас тоймлон танилцуулж байна. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу өнөөдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн татвар, шимтгэл нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад шатахууны үнэ болоод өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болголоо Хувь хүний орлогын албан татварын тухай цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг дөрвөн шатлалтай болгож,...

Утаа бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа. Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны...

АТГ-ын алба хаагчдын цалин нэмнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны эхэнд “2017 оны отгон хуралдаан өнөөдөр болж байна. Энэ онд Хууль зүйн байнгын хороо их ачаалалтай ажилласан. Идэвхтэй ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хоёр асуудлыг танилцуулав. Эхлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны...

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна. Дэд хороог Үндэсний хөгжлийн дарга ахлах бөгөөд дэд даргаар...

Ханиад томууны үед Цэргийн госпитал, ТТАХ-дын эмнэлэгт хүүхэд хүлээн авах боломжтой

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал...

Ерөнхийлөгч дүүргийн эмнэлэгт гэнэтийн шалгалт хийлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн эмнэлэгт гэнэтийн “шалгалт” хийлээ. Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан фэйсбүүк хэрэглэгчдийн зүгээс эмнэлгүүдийн бодит байдалтай танилцахыг Төрийн тэргүүнээс хүссэн байна. Ерөнхийлөгч энэхүү хүсэлтийг хүлээн авч Баянзүрх дүүргийн эмнэлгийн бодит байдалтай танилцжээ. https://www.facebook.com/purewkhuu.setguulch/videos/1056747094466136/
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
71%
0kmh
40%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ