Нэрийн жагсаалтад бүртгэлгүй бол сонгогчид тооцохгүй болохыг анхааруулав
Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед "МИДАС" ТББ-аас сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт хамааралтай мэдээллийг шалгаж, аль тойрог хэсэгт саналаа өгөхөөр байгааг мэдэж авахыг нийт сонгогчдод хандаж уриалав.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй, 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэнийг сонгогч хэмээн үзнэ гэж зохих хуульд заасан. Хэрэв тухайн иргэн нэрийн жагсаалтад бүртгэлгүй бол сонгогчид тооцохгүй. Түүнчлэн...
УИХ-ын сонгуульд 1339 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд одоогийн байдлаар 1339 нэр дэвшигч өрсөлдөхөөр байна.
Энэ сарын 10-нд тус хороо 1336 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 13-нд хуралдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн юм.
Мөн уг хорооны өнгөрсөн...
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.
Гадаадад суугаа 13100 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэж дууслаа.
Тус нэрсийн жагсаалтад 34 улс дахь 13100 иргэн бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар УБЕГ дахь нэрсийн жагсаалттай тулгаж, жагсаалтыг эцэслэхээр Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж байна гэж тус хорооноос мэдээллээ.
Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал...
Санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгана
МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ.
Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн...
Багануур дүүргийн боловсролын салбарт 2020-2024 онд 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ
Багануур дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид, сургуулийн өмнөх боловсролын салбарынхантай уулзаж, намын мөрийн хөтөлбөр, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Өнгөрөгч дөрвөн жилийн эхний хоёрыг нь ковидтой тэмцэж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажилласан. Хэдийгээр тухайн үед эдийн засаг хүндхэн байсан ч ковидын дараах хоёр...
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.
Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.
Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн...
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын...
УИХ-ын сонгуульд иргэд бэлтгэлтэй оролцохыг зөвлөв
"УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад санал хураах явц төвөгтэй, цаг хугацаа шаардахаар байна. Иймд иргэд энэ удаагийн сонгуульд бэлтгэлтэй оролцох хэрэгтэй" гэж МИДАС ТББ-ын захирал С.Энхжаргал үзэж байна.
Холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох юм. Ялангуяа, мажоритар тойргууд буюу 78 гишүүнийг сонгох бүсчилсэн тойргууд 10 хүртэлх мандаттай байгаа...
Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
0kmh
40%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
- Advertisement -



































