-19.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Улс төр

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 61 гэрчийг дууджээ

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ. Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг...

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ҮҮНИЙ ҮР ДҮНД: • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь...

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр, хүргэж, амжилт хүсэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа. Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын...

ПРОГНОЗ: Сонгинохайрханд АН-аас Н.Алтанхуяг, П.Галиндэв, МАН-аас Ч.Номин, Н.Алтаншагай нар гол өрсөлдөгчид болжээ

“Сонгогчдын боловсрол”-д зориулсан энэ удаагийн “Прогноз” буландаа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийг онцолж байна. Тус дүүрэг нь 335.703 хүн амтай бөгөөд 94132 өрхтэй. Үндэсний томоохон үйлдвэрүүд байрладаг. Сүүлийн найман жилд МАН засаглаж байгаа. Хөгжлөөрөө нийслэлийн төвийн зургаан дүүргээс “адагт” үнэлэгдэж, хог шороо, тог цахилгаан, зам харгуй, дэд бүтэцгүйгээрээ муулуулдаг ч өнөөдөр...

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.“Агро-сити”...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах,...

Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Сонгогч нь тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэх юм. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл тухайн саналыг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71%
1kmh
40%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ