Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолж байна
УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдэж байна. Намрын чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэтгэлийн чуулган болсон хэмээн онцоллоо. Шинэтгэлийн чуулган гэж нэрлэх хэд хэдэн шалтгаан бий ажээ. Нэгдүгээрт, “3D” буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан гээд ард түмний засаглах эрхийг хангахад дэвшил гарсан хэмээв. Цахим...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай...
Г.Занданшатар: Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олох, засаглалын гажуудлыг арилгах, хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг бид туулж байна
Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай ноёд оо,
УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн...
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас ХОЙШЛУУЛЖ байна
УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас ХОЙШЛУУЛЖ байна. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж УИХ-д 156 албан бичиг, олон мянган хүний гарын үсэгтэй санал ирсэн" гэлээ.
Мөн "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн тухай хуулиудтай уялдуулж...
Авлигатай хийж буй тэмцлийг тууштай үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцуулав. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх...
Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА
Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны...
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна
Энэ өдрүүдэд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй...
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар Швейцарын Ерөнхийлөгчтэй ярилцав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхердтай энэ сарын 16-нд уулзлаа.
Ирэх оны Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдсон Виола Амхердад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэв. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох...
Засгийн газрын хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдааны товд “Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын биелэлтийг зохион байгуулах болон барилгын салбарт үүссэн хүндрэлтэй асуудал, Япон Улсад хүмүүнлэгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
0kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-15
°
- Advertisement -


































