Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотын сэргээн байгуулах тухай” зарлигаар “ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ын өв, соёлыг хамгаалах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,...
Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр,“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.
Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож,...
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байр бий болох тооцоо бий. Хүн ам зүйн бага төрөлттэй холбоотой 2028 он хүртэл ажиллах хүчний хомсдол үүсэх судалгаа гарчээ. Жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсэж...
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.
Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх...
“Яндангүй бүс” байгуулна
Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт...
Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа
УИХ-аас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсний дагуу 2025 оны төсвийн төслийг хоёр дахь удаагаа боловсруулан, УИХ тус хуулийн төслийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, УИХ энэ хоригийг хэлэлцэн, бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан билээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд төрийн зарим...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан...
Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүх талын тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул...
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Монгол Улсын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
1kmh
40%
Баа
-16
°
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-13
°
Мяг
-11
°
- Advertisement -




































