-19.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 25, 2025

Улс төр

М.Ичинноров: Бүх насаар нь хорих ял бол цаазын ялнаас илүү том ял

Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Цаазын ялыг сэргээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ. Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд...

Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэргийг цаашлаад бүр зогсоох гэнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав....

Ардчилсан намын бүлэг  хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.11.29/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд  хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд...

Словакийн Шадар сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин хүндэт зочныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Мөн найрсаг харилцаа, хамтын...

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө “Мах маркет”,...

АН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөнө

Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөн ирэх сарын 6-9-ний хооронд болно. Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн өдрүүдтэй холбогдуулан Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох аж. Уг үйл ажиллагаа нь Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээний ажлуудын нэг аж.

Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа. Ард...

Д.Амарбаясгалан: Намын нэр хүндийг сэвтүүлж, авлигад автсан гишүүнийг хөөх хүртэл хариуцлага тооцно

МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө. Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор...

Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх тухай саналаа ХЗДХ-ийн сайдад хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд...

Нийслэлийн МАН "хүчинддэг" болжээ

НИТХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн Нийслэлийн удирдлага хурлын дэгээ барихгүй, хүчинддэг болжээ. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр НИТХ өнөөдөр хуралдсан юм. Нийслэлийн төсвийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан хэлэлцэх ёстой. Гэвч Үндсэн чиглэлийн батлагдсан хувийг төлөөлөгчдөд өгөөгүй байгаа аж. Мөн ажлын гурав хоногийн өмнө төлөөлөгчдөд төсвийн төслийг өгөх ёстой боловч баасан гарагт ажил тарсан хойно 8:35 цагт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
65%
1kmh
35%
Баа
-13 °
Бям
-11 °
Ням
-19 °
Дав
-22 °
Мяг
-20 °
- Advertisement -

Шинэ мэдээ