Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх болсноо албан ёсоор өнөөдөр зарлалаа. Энэ сарын 20-22-нд улс төрийн ууган хүчин МАН-ын XXVIII их хурлаа хийхээр товлосон бөгөөд намын даргад өрсөлдөх эрхмүүд ил, далдуур өөрсдийн санаа, санаархлаа илэрхийлэх болсон.
Тэдний нэг нь эрхэм гишүүн Д.Хаянхярваа юм. Түүний тухай хэвлэлээр, "М.Энхболд намын даргын суудал, өөрийн ажлын халаагаа түүнд өгөх хүсэлтэй байна” хэмээн бичиж байсан нь өнөөдөр ийнхүү батлагдаж байх...
Япон Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.
Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр талууд ихээхэн идэвх чармайлт гарган ажиллаж байгаад санал нэгдлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилж, урлаг, соёл, иргэдэд чиглэсэн олон арга хэмжээ зохиож байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Япон...
Ц.Нямдорж: Л.Болдын асуудал нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо
УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаар тайлбар авахад гишүүд нэлээд маргалдав. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн нь Монгол Улс зэвсгийн наймаа хийх гэж байсан гээд мэдэгдчихлээ. Тиймээс энэ асуудлын учрыг олохгүйгээр Элчин сайдын томилгоог явуулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Нямдорж нар үзэв. Мөн гишүүдийн нэр хүндэд халдсан мэдэгдэл хийсэн тул гишүүдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн УИХ-ын даргаас хүсэв. Гэвч УИХ-ын Тамгын газраас Нийтийн сонсгол...
Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 51.3 ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон болохыг хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан,...
Нээлттэй сонсгол явуулах ажлын хэсгийг О.Содбилэг ахална
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүдээс санаачилсан Нээлттэй сонсгол явуулах байнгын хорооны ажлын хэсэг байгуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр санал гаргасан юм. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд дээрх сонсголыг явуулах эрхтэй.
Тиймээс дээрх...
500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25...
Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн...
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.
Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног...
У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.
Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино...
Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжив.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүл болон бусад асуудлаарх УИХ-д ирсэн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-11
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -










































