Словакийн Шадар сайдын айлчлал эхэллээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин хүндэт зочныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хэлэлцээ хийв
Словакийн тал өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Мөн найрсаг харилцаа, хамтын...
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана. Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг ч байнгын үйл ажиллагаатай нь гарын арван хуруунд багтана гэдгийг ХХААХҮЯ хэлж байгаа юм. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө “Мах маркет”,...
АН-ын удирдах ажилтнууд зөвлөлдөнө
Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөн ирэх сарын 6-9-ний хооронд болно.
Ардчиллын төлөөх намуудын нэгдсэн өдрүүдтэй холбогдуулан Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын үүрийн дарга, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох аж.
Уг үйл ажиллагаа нь Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээний ажлуудын нэг аж.
Ө.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтынхан зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байх ёстой
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон, үүрэг, чиглэл өглөө.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал байгааг тэрээр тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хянаж шалгадаг, торгож шийтгэдэг хуучирсан арга барилаас аль болох татгалзаж, зөвлөн тусладаг, соён гэгээрүүлдэг байхыг санууллаа.
Ард...
Д.Амарбаясгалан: Намын нэр хүндийг сэвтүүлж, авлигад автсан гишүүнийг хөөх хүртэл хариуцлага тооцно
МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө.
Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор...
Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх тухай саналаа ХЗДХ-ийн сайдад хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.
Уг албан бичигт
“Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.
Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд...
Нийслэлийн МАН "хүчинддэг" болжээ
НИТХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн Нийслэлийн удирдлага хурлын дэгээ барихгүй, хүчинддэг болжээ. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр НИТХ өнөөдөр хуралдсан юм. Нийслэлийн төсвийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан хэлэлцэх ёстой. Гэвч Үндсэн чиглэлийн батлагдсан хувийг төлөөлөгчдөд өгөөгүй байгаа аж. Мөн ажлын гурав хоногийн өмнө төлөөлөгчдөд төсвийн төслийг өгөх ёстой боловч баасан гарагт ажил тарсан хойно 8:35 цагт...
Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулагад салбар яамны бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ДНБ-ний 39,1 хувийг, нийт ажиллах хүчний 53,9 хувийг эгнээндээ нэгтгэсэн,...
Ц.Нямдорж цензургүй ярьж, олон баримт дэлгэх гэнэ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр оролцохоор болжээ. Нэвтрүүлэг С1 телевизээр 21.00 цагт гарах юм байна.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн өмнөх дугаарт Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцсон бөгөөд тэрбээр Ц.Нямдорж сайдтай холбоотой анхаарал татсан хэд хэдэн асуудлыг олон нийтэд ил болгосон билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн дараа ийнхүү Ц.Нямдорж цензургүй ярихаар болсон нь олон хариу баримт дэлгэх байх гэсэн хүлээлт...
Ж.Амарсанаа: Би Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа томилогджээ. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
69%
1kmh
0%
Ням
-15
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-19
°
Пүр
-15
°
- Advertisement -








































