-28.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 29, 2025

Улс төр

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаа. Ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар ажиллаж байгаа юм. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн...

Ардчилсан намын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 13-нд буюу маргааш ээлжит бус хуралдаан хийхээр болжээ.  Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын...

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгохоор болов. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө. ”Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр...

Нөхөн сонгуульд оролцохоор таван нам хүсэлтээ хүргүүлээд байна

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, энэ оны 10 дугаар сарын 07-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна. Одоогоор Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн...

У.Хүрэлсүх: Ард иргэд биднийг итгэлийн нүдээр харж байна

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн II баг хурлыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл яръя гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24,6 хувиар өслөө. Монгол...

МАН нөхөн сонгуульд өрсөлдөнө

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ. Хуулийн дагуу маргааш Сонгуулийн Ерөнхий Хороонд оролцох хүсэлтээ гаргах юм. Сонгуулийн Ерөнхий Хороо тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх...

Ардчилсан намын гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд үргэлжилж байна. ҮБХ-ны IV хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэлсэн юм. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байна. Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн...

Ажиллах болон амрах визийн талаар Австрали Улстай Санамж бичиг байгуулна

“Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив. Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны...

Японы өндөр технологийг ашиглах талаар санал солилцлоо

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Шизүкэ” буюу “Жудаг” үзэсгэлэнд оролцохоор ирсэн Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки, Японы Ёс зүйн нийгэмлэгийн тэргүүн Ито Наоко тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүхиса Шиозаки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Японы баруун...

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт болон Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын асуудлыг хэлэлцэх аж. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Багануурын 700 мВт-ын цахилгаан станцын төсөл багтжээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
1kmh
0%
Мяг
-18 °
Лха
-15 °
Пүр
-15 °
Баа
-13 °
Бям
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ