-22.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Монгол Улсын эрүүл мэндийн салбар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжсөн гэв

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Япон Улсын Засгийн газраас Др.Касай Такешиг ирэх онд болох ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлээд байгаа юм. Уулзалтын эхэнд НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад ДЭМБ-ын “Бүх нийтээр...

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааны хуулийг бүрэн дэмжинэ

АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Энэхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

ОУВС-ийн үнэлгээний баг ажиллаж эхэллээ

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм. Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцав.

Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүдийг хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулахаар АТГ-аас УИХ-д хандлаа

УИХ-ын гишүүн болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах...

ЗГХЭГ-ын дарга "Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга уулзалт"-д оролцлоо

Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо. Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу...

Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин...

“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ

Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 21-нд эхэллээ.  Чуулга уулзалтад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан,  Ардчилсан намын  Хэрэг эрхлэх газрын  дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын  төлөөлөл оролцож байна.  Мөн   Архангай, Төв, Дархан-Уул, ...

У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө. Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан,...

Шадар сайд НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна. Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд (2018.07.16) оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү...

Дэгийн тухай хуулийн онцлох заалтууд

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүнээс 2018 оны 06 дугаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
70%
3kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ