УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ
УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан.
Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлдэг. Энэ жил 07 дугаар...
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Австралийн Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өчигдөр Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Австралийн Засгийн газар Монгол улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, ялангуяа Монгол улсад хөгжиж эхлээгүй уул уурхайн түүхий эдэд суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх хамтын ажиллагааг...
У.Хүрэлсүх: Хааны эрэлд сургууль бүс нутгийн итгэлцэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлж байна
“Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургууль Таван толгой цэргийн сургуулилтын баазад 14 хоног болж, өнөөдөр хааж байна. 16 дахь удаагийн Олон Улсын хамтарсан хээрийн сургуульд 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүн оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хааны эрэлд – 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуулийг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид, эрхэмсэг хатагтай,...
Х.Баттулга: Хүүхэд хамгааллын чиглэлээр шаардлага хүргүүлж, хэрэгжилт бүртэй биечлэн танилцана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье.
Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж...
"60 тэрбум"-ын асуудлаар Нээлттэй сонсгол хийх албан бичиг хүргүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нийтийн сонсгол хийх тухай" албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөх болсон тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр, "Нийгэмд дуулиан болсон хэргүүд шийдэгдэхгүй, замхардаг нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан, 2016 оны сонгуулийн үеэр гарсан "60 тэрбум"-ын асуудал зэргийг нэрлэж болно. АТГ-аас "60 тэрбум"-тай холбоотой асуудлыг шалгасан гэдгийг УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг...
Нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлалаа
УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 7-ноор тогтоолоо.
УИХ-д Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байсан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болж, энэ сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага гарч, Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын гишүүний нөхөн...
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:
https://www.youtube.com/watch?v=nyO0NVwGuiE
“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессийн хугацааг сунгав
Дээрх чиглэлийн концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.
Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг гэрээнд нэмж тусгахаар болсон байна.
“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар...
Чуулганаар “Эрдэнэс-Таван толгой”-н 30 хувийг борлуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлж, 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай Хүүхэд хамгааллын тухай зэрэг долоон хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ.
Үүний дараагаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”, “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын...
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ.
“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-14
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -







































