Нөхөн болон дахин сонгуулийн 17 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна
Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль өчигдөр буюу энэ сарын 24-нд 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болсон.
Уг сонгуульд МАН, МАХН болон Төв аймгийн АН, МАХН-ын Төв нутаг эвслийн 79 нэр дэвшигч өрсөлджээ. Нөхөн сонгуулийн нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь, дахин сонгуульд 50.78 хувь нь санал өгчээ. Мөн сонгуулийн 17 хэсэгт ирц тавь буюу түүнээс доош байсан тул Сонгуулийн ерөнхий хорооноос...
"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг болно
"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах асуудал юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийнзорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын...
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан болж, тус хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцлоо.
Баяр наадмын бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийж, наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгааг хэллээ.
Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн...
Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор мэдэгдэл гаргалаа
МАХН болон бусад намууд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эрхээр нь хүргэж байна:
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭД, ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД
2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр. Улаанбаатар хот.
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг...
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ
Дорноговь аймгийн Алтанширээ суманд өнөөдөр /2018.06.22/ Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.
Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн...
Д.Сумъяабазар: Тавантолгойг хөдөлгөснөөр эдийн засагт олон эерэг үр дүн гарна
УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөрхуралдаж, Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, МАН-ын бүлгийн Дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн гишүүд Тавантолгойн IPO гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэдэг зарчмын байр суурьтай...
Д.Эрдэнэбат: Тавантолгойг гадныханд худалдаж, хувьчлах шийдвэр гаргах гэж байгаа бол сая гаруй хувьцаа эзэмшигчдийн саналыг яаж авах юм
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хувьцаа эзэмшигчдийн асуудлыг тодруулсан юм. Тэрбээр "Тавантолгой өнөөдөр ашигтай ажиллаж байгаа. Нүүрсний уурхайн технологийг монголчууд өөрсдөө ашиглаж, хэрэглэж чадаж байгаа. Тиймээс энэ компанийг гадныханд 30 хувь гээд хяналтын багцгүй IPO гаргаад, тэрийг нь худалдаж аваад илүү үр ашигтай ажиллана...
Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-с 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав.
Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан...
Чуулганаар 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, 24 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоол, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл багтжээ.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах...
Нэг удаагийн хальсан уут хэрэглэхийг хориглох шийдвэр гарлаа
Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
56%
0kmh
0%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-15
°
Пүр
-15
°
Баа
-12
°
- Advertisement -









































