-21.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна

Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав. Засгийн газар өмнө нь шуурхай...

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан...

Д.Эрдэнэбат:Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь орж ирснээр Монголчууд юугаараа хохирсон юм бэ

35 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцжээ. https://www.youtube.com/watch?time_continue=1483&v=Z6xw8Gfv1lw

Л.Оюун-Эрдэнэ:Төрийн албанд мөнгө төлж орсон, хууль бусаар халагдсан бол 9310-6060 утас руу залгаарай

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт түүнийг АТГ-аас дуудаж, Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн талаар нь тайлбар авсан юм. Энэ үеэр тэрбээр АТГ-аас “60 тэрбум”-ын хэргийн талаар мэдээлэл авахыг хүссэн аж. Тэгвэл АТГ-аас түүнд “60 тэрбум”-ын хэргийн талаар хариу ирүүлсэн байна. Энэ талаар Төрийн ордонд тэрбээр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би АТГ-т хандаж 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга авахыг...

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна. Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж,...

Шадар сайд Хоргос чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо. 2005 онд байгуулсан хоёр орны Засгийн...

Ж.Батзандан: С.Зориг агсны гэргий Б.Булган ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй гэсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж мөн С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ: Хаврын чуулган долоодугаар сарын 10 гээд дуусна. Энэ чуулганаар эрх баригч нам хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг батлуулахаар улайрч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Захиргааны...

"Мөрөөдлийн баг"-ийнхан Оюутолгойн уурхайд очиж, сэлфи хийгээд завгүй явна

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Захирамж гаргаж, өнгөрсөн гуравдугаар сард “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Оюунчимэг нарын гишүүд томилогдсон. Мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий тус ажлын хэсгийг зарим...

Ерөнхийлөгч Шварцманы тэтгэлэгт оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав. Бээжингийн Цинхуа Их сургуулийн Шварцманы магистрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн өндөр шалгууртай хөтөлбөрт тооцогддог бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт нь Харвард, Оксфорд, Йел, Колумбын зэрэг их сургуулийг төгссөн найман орны 24 оюутан тэнцэн суралцаж байгаа дотор МУИС-ийг төгссөн Монгол оюутан мөн багтжээ. Уулзалтын эхэнд оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад...

АН: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит /2018.06.18/ хуралдаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцлоо. 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллана. Түүнчлэн хурлаар УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
3kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ