Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Ынд баяр хүргэсэн илгээлт явууллаа.
Илгээлтэд:
“Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын...
Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Төсөл санаачлагчдын...
Ерөнхийлөгч Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявалийг хүлээн авч уулзлаа
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Балба улсын Гадаад хэргийн сайд Прадип Кумар Гявали өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд ноён Прадип Кумар Гявали Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг гарган уулзаж байгаад талархаад, Улаанбаатар хотод болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд Балба улс өндөр ач холбогдол...
Засгийн газраас аялал жуулчлалын бүс нутгийг тогтоожээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 16 асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал хуралдаанаар аялал жуулчлалын бүс нутгийг баталсан бөгөөд энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр цаг товлосон байна.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, болон О.Батнасан гишүүний боловсруулсан Хялбаршуулсан татварын тухай хуулийн төсөлд тусгах Засгийн газрийн санал, дүгнэлт багтжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан Эрүүгийн хууль болон Валютын зохицуулалтын...
Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явууллаа
ОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ.
Илгээлтэд:
Оросын Холбооны Улсын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Монгол Улс, ОХУ-ын уламжлалт, найрсаг хөршийн үзэл санаа, итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаа...
Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа
Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.
Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ОХУ-д айчлахаас татгалзсан гэлээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд энэ сарын 23-26-ны өдрүүдэд болох тов зарлагдсан билээ. Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох байсан ч хойшилсон байна. Учир ннь ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан гэх мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл хачир дээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ОХУ-д айчлахаас татгалзсан ажээ....
Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх хэлэлцээрийг бодит ажил болгоно гэв
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр байгуулсан даруйдаа...
“Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээнд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч иржээ
Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүлэгийн хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх, хоёр улсын төр, засгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх зорилго бүхий “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ өчигдөр (2018.06.07) Улаанбаатар хотод эхэллээ.
Төрийн ордонд болсон “Монгол-Оросын санаачилга–2018” цуврал арга хэмжээний Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож...
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр худал ярьж иргэдийн тархийг "угаасан" уу
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан талаар хөндсөн юм. Тиймээс ч нийгэмд энэхүү асуудал нэлээн газар аваад байгаа. Эрхэм гишүүн ч өөрийн фэйсбүүк хуудсандаа байнгын хорооны хурал дээр хэлсэн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
2kmh
40%
Дав
-19
°
Мяг
-18
°
Лха
-17
°
Пүр
-14
°
Баа
-12
°
- Advertisement -







































