Р.Содхүү, З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Р.Содхүү нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл байгаа бол З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаас нь чөлөөлсөн аж.
Сүхбаатар аймгийн ИТХ-аас өмнө нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг огцруулах...
Монгол улс “Өрийн урхи”-нд гүн баттай орсноо дэлхий нийтэд зарласан...
“Өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд 100 хонохдоо амжуулсан чухал 30 ажлын магнайд “Чингис” бондын өрийг дарсан гэж оруулжээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Мянганы Сорилтын корпорацтай гэрээ байгуулж 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа” зэргээр зээл авч өрөө шийдвэрлэсэн болон нэмж авахаар үзэглэсэн гадаад зээлтэй холбоотой асуудлыг онцолжээ. Харин Монгол...
Х.Баттулга: Татвар төлөгчдөө дарамталж, цэцэглэн хөгжилтийн тухай ярина гэж хэзээ ч байхгүй
Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж...
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 44.6 хувьтай байна
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарчээ. Бодлогоор нь авч үзвэл :
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8
Нийгмийн бодлого 46
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2
Засаглалын бодлого 47.2 хувьтай байна.
Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна
“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.
Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
https://www.youtube.com/watch?v=umgNwgQYbvs
Зургаадугаар сарын 1-н хүртэл БҮХ аймаг сумдад хурдан морины уралдаан хийхийг ХОРИГЛОЛОО
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон...
ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн талаар 35 дахь тогтоол гаргажээ
Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож байгаа аж. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, О.Баасанхүү нар оролцож байгаа юм байна.
Чуулганы хоёр дахь өдөр буюу өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын...
Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.
Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д...
С.Баярцогт: Ардчилсан намаас гаргасан шийдвэр маш эмгэнэлтэй байна
-Би 4 найзтайгаа нийлж 1 сая ам.доллар босгож Швейцарийн дансанд мөнгө хийсэн-
Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг зарцаасан гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан АН-аас С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Тэгвэл С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн даваа гарагт Ройтерс агентлаг надтай холбогдох мэдээллийг гаргасан. Мөн нам дээр тодорхой хэмжээнд шийдвэр гаргаж, намайг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байгаа. Яригдаж байгаа асуудлын хүрээнд Оюутолгойн гэрээ нэрлэгдэж...
Ө.Энхтүвшин: Наадам хүртэл хурдан морины уралдаан зохион явуулахыг хориглоё
Шадар сайд Ө.Энхтүвшин өчиглөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нартай уулзлаа. Морин спорт, уяачдын холбооноос энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны талаар бодит мэдээлэл цуглуулж, уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-21
°
Лха
-17
°
Пүр
-15
°
- Advertisement -







































