БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ
БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив.
2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ.
Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил...
Монгол, БНСУ-ын Бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.
Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага, холбогдох сайд нар үг хэлэв.
“Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.
Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах...
Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад өвс, тэжээл хүргэе
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. Энэхүү шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов.
Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан...
Я.Содбаатар: Шатахууны 41 хоногийн нөөцтэй байгаа тул хомсдол үүсэх боломжгүй
УИХ дахь МАН бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн мэдээлэл болон шатахууны үнэ ханш, хангамжийн талаар авч хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар долоон заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан....
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Засгийн газрын баасан гаригийн ээлжит бус хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Гүйцэтгэх засаглалын өмнөх хуралдаануудаар Сангийн яам болон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ийнхүү Төрийн нарийн бичгийн дрга нарын сэлгээ үргэлжилж магадгүй байна.
Монгол Улсыг “хар жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг ЕХ-ноос хүслээ
Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө БНСУ руу албан айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 07 цагийн үед мордлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл,...
Ерөнхийлөгч маргааш иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн энэ өдөр МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцана.
Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсоно.
Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич С.Нарангэрэл хүртлээ
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор,...
АИХ-ын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагнав
Ардчилсан Үндсэн хууль баталсаны 26 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, Үндсэн хууль батлахад оролцсон Ардын их хурлын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав.
Энэ үеэр УИХ-ын дарга, “Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
0kmh
0%
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-20
°
Мяг
-19
°
Лха
-17
°
- Advertisement -








































