-28.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 29, 2025

Улс төр

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаалах бэлтгэл хангагдаж байна

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай тус тус танилцлаа. УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан...

ЗГХЭГ аймаг бүрт шалгалт явуулна

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв. Аймгуудын төрийн...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Иг Их тэнгэр дэхь төрийн ёслоын цогцолборт хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайдын урилгаар манай оронд айлчилж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ноён Ван Ид талархал илэрхийлээд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж тогтмолжиж байгаад сэтгэл...

Г.Занданшатар: Нийслэлийн бүх шатны байгууллагын албан хаагчдын дунд аттестатчилал явуулна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр НЗД, НЗДТГ-ын газар хэлтсийн дарга, дүүрэг, хорооны засаг дарга нар, харьяа агенталгуудын удирдлагатай уулзаж “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ"- ний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв. Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт НЗДТГ-т хангалтгүй байгаа нь илэрсэн юм....

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг нь уламжлахыг хүсээд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн...

Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн.  Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа шалгуулсан байдаг. Цагдаагийн...

Д.Золжаргал: АН-ын гишүүд УИХ-ыг тараахад сандал суудалтайгаа зууралдаад байх сонирхол байхгүй гэдгээ илэрхийлчихсэн байгаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа. -УИХ дахь Ардчилсан намын бүлэг сүүлийн үед ямар ажил амжуулж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалтад оролцсон биз дээ? -Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд юм. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын...

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Уг эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан...

ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленкод гардуулж, баяр хүргэв. Шагнал гардуулах үеэр ноён Антон Витальевич Коваленко нь Монгол төрийн дээд...

УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын 4 дүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Мяг
-18 °
Лха
-15 °
Пүр
-14 °
Баа
-13 °
Бям
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ