-25.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсыг ажиглагчаар оролцуулах урилга гардуулав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай Оросын...

Д.Эрдэнэбат өвөлжилт хүндэрсэн тойргийнхоо сумдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэв

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ сарын 10-13-ны өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа. Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газраас шагнадаг Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчаар тодорсон хамт олны шагналыг гардууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт үр тарианы 63 хувийг нийлүүлдэг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг. Өнгөрсөн зун гантай, хур бороо бага байсан ч тариаланчид...

ЗГХЭГ-ын дарга 100 нас сүүдэр зооглож буй Д.Норов гуайд хүндэтгэл үзүүлэн золголоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны энэ өдөр энэ жил 100 нас сүүдэр зооглож буй Дандардоржийн Норов гуайд амар мэндийг нь эрэн золголоо. Д.Норов гуай 1918 онд Халхын Сайн Ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу туслагч Дандардоржийн 11 хүүхдийн...

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...

У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулахыг судалж шийдвэрлэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжит хуралдаан 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Зөвлөлийн дарга У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний...

Бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг болно

УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. УИХ-ын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах болсон, өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы хуралдааны...

Сүхбаатарчууд Засаг даргаа огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

Энэ хаврын улс төрийн тэмцэл Сүхбаатараас эхлэх нь тодорхой боллоо. Учир нь хоёр жилийн турш улстөржиж, аливаа асуудалд орон нутгийн иргэдийн эрхээс илүү намын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг аймгийн Засаг дарга З. Энхтөрийн хууль бус томилгоо, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн Ерөнхий сайдыг хүлээж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн урам хугарав. Өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллахаар ажлаа эхлүүлсэн...

Солонгос улс  дахь Монгол сургуулийн багш нарыг шагнав

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа Солонгос дахь Монгол сургуулийн багш А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр, багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны  “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт  томилолтоор ажиллаж байна. Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм. Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн...

Монголд жилд 100 иргэн цагаачаар квот авдаг болох нь

Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2018.02.07/ хэлэлцэн дэмжсэн. Энэхүү төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосон байна. Улс орнуудад дараах байдлаар квот тогтоосон байна. Үүнд: -Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээш -Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй; -бусад орны харьяат иргэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
1kmh
0%
Ням
-17 °
Дав
-21 °
Мяг
-20 °
Лха
-16 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ