УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ...
Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Байнгын хороод хэлэлцэж дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд (2017.10.17) өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л...
Нийслэл хотыг 4 ханатай гэрт аж төрж, ам бүл нэмсээр байгаа өрх айлтай зүйрлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт...
Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн мөн ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжихгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.17/ хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Бүх сайд нарыг "давхар дээл"-тэй УИХ-ын...
Х.Баттулга: Бага, дунд боловсролыг нийгэм, улс төр, хөгжлийн суурийг тавьж байгаатай зүйрлэн хэлж болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна.
Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:
“Чуулганы төлөөлөгчид эрхэм багш нар аа,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд энэ...
Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа гэв
Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна.
Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг...
Элчин сайдын томилгооноос үүдэж 15 сайдын нэрсийг гацаажээ
У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцэслэгдэж, Ерөнхийлөгчид өргөн барьсан ч тодорхойгүй байдалд ороод байна. Тодруулбал, сайд нарын нэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөхөөр хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас эдгээр 15 сайд ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй гэсэн хариу өгсөн ч асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгч гацаасан нь хэд хэдэн шалтгаантай бололтой.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон Р.Бурмааг ҮХЦ-ийн...
Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой танилцана
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.
Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна....
Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож тарьсан мод...
Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцлоо.
Энэ 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-29.9
°
C
-29.9
°
-29.9
°
76%
1kmh
0%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -










































