-18.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Улс төр

Ерөнхий сайд тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн гол бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм. Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймаг дахь Ургамал,...

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ

ГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих...

Богд хааны ордон музейн бусдад олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлэх болжээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Сүүлийн үед Засгийн газрын тогтоол, Соёлын тухай, Соёлын өвийн тухай хуулийг зөрчин Богд хааны ордон музейн орчимд хууль бусаар барилга, байгууламж барьсан тухай мэдээлэл гарах болсон. 1911 оны...

27 байгууллагын төлөөлөл Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.12) Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн  төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт хууль сахиулагч байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих...

Эрх баригчид баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байна

-Төсөв  хоёр дахин өсч  байгаа бол 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа  тэр хэрээр  өсөх ёстой- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн  /2018.05.14/ ээлжит хурлаар  энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд болон "Эрдэнэт үйлдвэр"-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан асуудлаар байгуулагдсан ажлыг хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг  сонсов. Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал...

Шадар сайд Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нээлтэд оролцсоныхоо дараа аймгийн Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулав. Аймгийн онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд энэ он гарсаар хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв. Мэдээллээс үзвэл аймгийн хэмжээнд 2362,1 мянган толгой мал төллөхөөс 1530,7 мянга нь төллөсөн. Төл малын бойжилт 98,5 хувьтай, хорогдол 0,5 хувьтай байна....

Элчин сайдыг томилох асуудлаар анх удаа ийм ойлгомжгүй байдал үүсч байна гэв

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.05.14/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуультай холбоотой багц хууль, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, зарим оронд Элчин сайдуудыг томилох тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газраас боловсруулж, гишүүдийн саналыг тусган оруулж ирсэн...

Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын нэгдсэн төв эмнэлэг, эмнэлгийн тусгай мэргэжлийн төв, сувилагчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн төв эмнэлэг болон сумын хүн эмнэлгийн сувилагчид оролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд маргааш тохиох “Олон улсын Сувилагчийн өдөр”-ийн мэнд хүргэлээ. Засгийн газрын тэргүүний хувьд сувилахуйн ухааны ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж,...

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргав

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх гэж байна. Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
84%
2kmh
40%
Дав
-20 °
Мяг
-18 °
Лха
-17 °
Пүр
-14 °
Баа
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ