Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн Засаг дарга нарт үүрэг болгожээ
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх семинарт оролцож үг хэллээ. Тэрээр аймаг, нийслэлийн удирдлагуудад ажилдаа, нутаг орондоо эзэн нь байж, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө...
Жолоочийн даатгалын тухай хуулийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна” гэж заасан боловч УИХ-аас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохдоо түүнд...
БХБ-ын сайд Х.Баделхан мэдэгдэл гаргалаа
Мэдээллийн хэрэгслүүдээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 400 сая төгрөгний өртөгтэй лексус 570 маркийн авто машин унадаг талаар мэдээлжээ. Х.Баделхан сайд өмнөх 7 сайдын үед хэрэглэгдэж ирсэн хуучин машиныг албандаа хэрэглэдэг ба тус машины "Engine" гэрэл ассан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тээврийн хэрэгсэл унадаг хүн бүр ямар хэмжээний элэгдэлд орсон машины тус гэрэл нь асдаг гэдгийг гадарлах билээ. Үүнтэй холбогдуулж нэг ч төгрөгийн сэлбэг, хэрэгслийн...
Ардчилсан нам 16 бодлогын зөвлөлтэй боллоо
Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлүүдээ байгуулж, өнөөдөр батламжиллаа. Тус нам нийт 16 бодлогын ерөнхий зөвлөлтэй болж байна.
Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго бол бодлогын нам байхад...
Б.Пүрэвдорж: Гадаад паспортыг солихдоо чип суулгахгүй юм бол сунгах хэрэгтэй
Улсын бүртгэлийн энэ хууль үнэхээр чухал хууль. Манай улс бүртгэгдээгүй хөрөнгөө бүртгэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн хэд дахин өсөх боломжтой. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэх нь зөв.
Гэхдээ гишүүд сонгогчиддоо таалагдах гээд өнөөдрийн болохгүй байгаа зарим нэг асуудлыг голчилж яриад цаашдаа хэрэгжих ёстой тэр зүйлүүдийг сайн ярихгүй байна. Өнөөдөр арай гэж цахимжиж байгаа улсын бүртгэлийн үйл ажиллагааг гар аргаар бүртгэх тухай юм яриад байж...
Д.Эрдэнэбат: Улсын нэгдсэн бүртгэлийг шинэ технологийг ашиглаад, хэрхэн хийх вэ гэдэг нь чухал
-Ажлын дэд хэсэгт технологи, цахимыг мэддэг залуучуудыг оруулаарай-
Улсын бүртгэлийн хуулийг нухацтай хэлэлцэхээр ярилцаж байсан ч гэнэт яаран хэлэлцэхээр оруулаад ирлээ. Ажлын хэсэг байгуулаад, хэлэлцэх эсэхээ шийдээд цаашаа явахад нэлээн олон зүйл яригдах болно. Улсын бүртгэлийн ерөнхий хууль биш Улсын нэгдсэн бүртгэлийн тухай асуудал юм. Иргэн, эд хөрөнгө, тэдний хоорондын харилцааг зохицуулж байгаа хууль. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хууль гэчихээд захиргаа, хяналтын шинжтэй орж ирж...
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барина
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо.
Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.
Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын...
АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ
Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хийсэн тайлбарыг хүргэж байна.
https://www.youtube.com/watch?v=2GNzPUdUKMg
Монгол Улс ЕХ-ны “хар жагсаалт”-аас гарлаа
Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл өчигдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ.
Тус Зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж, татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр...
Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгэм зэрэг салбарт үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Мөн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Тухайлбал эдийн засгийн шинэчлэл...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-20
°
Лха
-16
°
Пүр
-15
°
- Advertisement -










































